Ким Үн-бом бол сөрөг хүчний намын улс төрч. Тэрээр улсынхаа ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй. Харин Со Чан-тэ бол шилдэг стратегич. Үн-бом Чан-тэгийн тусламжтай дараалсан ялалт байгуулж, сөрөг хүчний намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ олж аваад байлаа. Гэвч сонгуулийн компанит ажил эхлэх үед Үн-бомын гэрт томоохон дэлбэрэлт болж, Чан-тэ тус хэргийн гол сэжигтэн болчих нь тэр. Ерөнхийлөгчийн сонгуулийн ширүүн өрсөлдөөн цаашид хэрхэн эргэх бол?


0 Comments